Дэлхийн Залуучуудын Наадам-2024

Монголын залуучууд Дэлхийн Залуучуудын Наадамд оролцохоор Оросын Холбооны улсын Сочи хотод хүрэлцэн ирээд байна.

Энэхүү арга хэмжээнд боловсрол, шинжлэх ухаан, технологи, соёл, түүх, эрүүл мэнд, эдийн засаг, технологи, уран барилга, улс төр, олон улсын аюулгүй байдал, ХМХ, иргэний нийгэм, сайн дурын үйл ажиллагаа зэрэг олон салбар байгууллагуудын лидерүүд төлөөлөн оролцож байгаа юм.

Наадам 03 сарын 01-нд эхлэх бөгөөд Монгол дах үндэсний бэлтгэл ажлын зөвлөлөөр анх удаа 🇲🇳Монголын залуучуудын холбоо хариуцан ажиллаж байгаа билээ. Мөн зөвлөлийн багийн ахлагчаар Монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч Г.Ганзориг оролцож байна.

Дэлхийн Залуучуудын Наадмын оролцогчдын хувьд өөрийгөө таниулах, тулгамдсан сэдэв, асуудлыг хэлэлцэх, янз бүрийн улс орнуудын соёлын тухай мэдлэгийн хүрээгээ тэлэх сайхан боломж юм.

Гүйцэтгэх хороо

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн